Please note: This website requires Flash and JavaScript to enjoy the full function range.
Please ensure that Flash and JavaScript are activated in your browser options. To download the
current flash plugin version please click here.

хууль эрх зүйн мэдээ.

Зохиогчийн эрх "Таван Богд" ХХК-д хамаарна. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Бүх текст, зураг, график, дуу, видео, хөдөлгөөнт дүрс файл, тэдгээрийн найрлага загвар зохиогчийн эрх болон оюуны өмчийн эрхийг хамгаалах нь бусад хуулиар хамгаалагдсан. Арилжааны болон бусад зорилгоор бусад цахим хуудсанд хуулах, өөрчлөх, эсхүл ашиглахдаа зөвшөөрөл авсан байна. Volkswagen веб сайт нь зарим веб сайтын болон гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа дүрсийг агуулсан байж болно.

Volkswagen автомашины баталгаа гэдэг нь: 2 жилийн хугацаатай км харгалзахгүйгээр манайхаас зарагдсан Volkswagen брэндийг бүх автомашинд хамаарагдах бөгөөд зөвхөн жолоочын барих дадал болон гадны нөлөөнөөс бус үйлдвэрээс хамааралтай гэмтлүүд багтдаг.
Дараах тохиолдлуудад гарсан гэмтэлд баталгаа олгохгүй:
• Механик гэмтэл (гадны нөлөөнөөс хамааралтай гэмтэл. Үүнд: Цаг уурын өөрчлөлт, хэт халалт, химийн болон үйлдвэрлэлийн бохирдол, чулуу үсрэх, арчилгаа дутах гэх мэт)
• Жолооч механик гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Жишээ нь: Хянах дээр анхааруулах шар болон улаан гэрлэн тэмдэг дохио ассан нөхцөлд хөдөлгөхгүй байх, үйлчилгээнд яаралтай хандах.
• Үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу үйлчилгээндээ хамрагдаагүй нөхцлүүдэд.
• Машиныг зориулалтын бус чиглэлээр ашиглах, Жишээ нь: Уралдаан, мотоспортын чиглэлээр унах, зориулалтын бус нэмэлт тоноглолууд ашиглах
• Машины дагалдаж ирсэн багаж, бусад нэмэлт хэрэгслүүд.
• Шууд элэгддэг сэлбэгүүд үүнд: Дугуй, хивсэнцрүүд, суудлын бүрээс, шил арчигчийн резин.
• Масло, хөргөлтийн шингэнүүд хуурамч сэлбэг хэрэглэх
• Фолксвагенаас үйлдвэрлээгүй нэмэлт тоноглол, хэрэгсэл.

Албан ёсны борлуулагч буюу манай байгууллагаас гарсан сэлбэг нь 6 сарын баталгаат хугацаатай байдаг. Баталгаат хугацаанд солигдсон шинэ сэлбэг тухайн автомашины баталгаа дуусахад давхар дуусна. Жишээ нь: Нэг жилийн баталгаатай машины 8 дахь сар дээр солигдсон сэлбэг үлдсэн 4 сардаа хүчинтэй. Өөрөөр хэлбэл уг сэлбэг дээр дахин 6 сар сунгагдахгүй.
Автомашиныг үйлдвэрлэгчээс зөвлөсөн хугацаа, километр бүр дээр үйлчилгээнд бүрэн хамруулж, мөн тэдний зөвлөсөн хугацаанд зарим сэлбэгүүдийг сольж тавих шаардлагатай. Үүнээс үүдэн гарсан хохиролд үйлдвэрлэгч болон автомашин борлуулагч талаас хариуцлага хүлээхгүй.
Баталгаагаар солигдож тавигдсан сэлбэгүүд Фольксвагены өмч болох учир үйлчлүүлэгч хуучин сэлбэгийг үлдээж явах үүрэгтэй.
Баталгаатаар солигдсон сэлбэгийн мөнгөн дүнг нэхэмжилж авах процесс:
• Баталгаат сэлбэгийн мэргэжилтний зөвшөөрлөөр тухайн машинд баталгааны нөхцөл үйлчилнэ.
• Сэлбэгийг зөвхөн манай байгууллагаар дамжуулж захиалах ба хуучин сэлбэг нь VW-ын өмч болно.