Please note: This website requires Flash and JavaScript to enjoy the full function range.
Please ensure that Flash and JavaScript are activated in your browser options. To download the
current flash plugin version please click here.

Таван Богд ХХК

“Таван Богд” ХХК танилцуулга

“Таван Богд” ХХК нь 2004 оноос эхлэн ХБНГУ-ын Фольксваген Корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Бид Герман чанарыг Монгол орны эрс тэс уур амьсгал болоод шатахууны онцлогт тохируулсан нэмэлт тохиргоотой нь хослуулан дотоодын хэрэглэгчдэд хүргэдгээрээ давуу талтай.

Цаг хугацаа орон зайд үл захирагдагч Touareg, ангилалдаа аюулгүй байдлын үзүүлэлтээрээ тэргүүлэгч Tiguan, их хотын бизнес унаа Passat, Jetta нартай Монголчууд бид хэдийнээ танил болжээ. Мөн дээрх эрэлт ихтэй загваруудаас гадна Герман инженерүүдийн ур ухаан шингэсэн Фольксваген брэндийн бүхий л загварын автомашиныг үйлдвэрээс нь өөрийн хүссэнээрээ тоноглуулан авч ирэх боломжийг бид Монголынхоо хэрэглэгчдэд олгодог.